1. Зарим хүний дэргэд зүгээр л байхад ядаргаатай стрестэх тохиолдол байдаг уу?
2. Хэн нэгнийг "өнгөөр" төсөөлөх явдал танд тохиолдож байсан уу? "Чи дандаа улаан юм шиг санагдуулах юм" гэж та хэн нэгэнд хэлж байсан удаа бий юу?
3. Та бусдын харц өөр дээр нь тусаж байгааг мэдэрдэг үү?
4. Хэн нэгэнд гэнэт таатай хандмаар эсвэл таагүй хандмаар юм шиг болж байсан уу?
5. Өвдөлтөө ил гаргаагүй хэрнэ тэдний өвдөлтийг мэдэрч байсан удаа танд байгаа юу?
6. Хэн нэгнийг хараагүй, сонсоогүй хэрнээ яг дэргэдээ байгаа юм шиг мэдрэмж
7. Ямар нэг дуу чимээ, өнгө, үнэр таньд онцгой мэдрэмж төрүүлж байсан уу?
8. Аянга цахилгаантай үед та уур уцаартай эсвэл мэдрэмтгий болдог уу?
9. Хэн нэгэн танд гойд хүч нэмж догдлуулах нөлөө үзүүлж байгааг та мэдэрч байсан уу?
10. Аль нэгэн өрөө тасалгаанд орох үед уцаар хүрэх, хямрах, биеээ барих тохиолдол гарч байсан уу?
11. Зарим нэг өрөөнд байхад илүү таатай санагддаг уу? Нэг өрөөний дотоод уур амьсгал нөгөөнхөөс ялгаатай болохыг мэдэрч байсан удаа байга юу? Таны ах эгчийн өрөө таныхаас өөр гэсэн мэдрэмж төрж байсан уу?
12. Хэн нэгний хажуугаар зөрөөд өнгөрөхөд өнгөрсөн амьдрал нь иймэрхүү юм болоод өнгөрсөн юм шиг гэж бодогдож байсан уу?
Тэгэхлээр та нар доорх хэдэн асуултуудын нэгэнд ч болов "тийм" гэж хариулах юм бол өөрийн гэрлэн биеийг мэдэрч байна гэсэн үг.