Monday, May 24, 2010

Гэрлэн биеээ үзэж болно

Monday, May 24, 2010
Өдрийн мэнд хүмүүсээ! Шөнө болж байгаа хэсэгт нь шөнийн мэнд! Зиа гэрлэн биеээ үзэж болдог. Энэ нь бид нараас ер бусын чадвар шаардахгүй. So easy. Гэхдээ гэрлэн биеээ нэгэнт үзчээд түүнийг зөв тайлбарлана гэдэгт л чадвар шаардана.
Тэгэхээр энэ тухай /гэрлэн бүрдэлээ тайлбарлах/ бүр дараа нийтлэлдээ оруулнаа.
Ер нь гэрлэн биеийг зөнгөөрөө эсвэл санаагаараа үзэх боломжтой.

 http://resource.news.mn/family/photo/2010/4/e6a32eee93071a4c/77fa1fb5f3471e65great.jpg
Зөн билгийн арга:

Үүнийг нүдээрээ биш сэтгэхүйгээрээ хардаг. Эхлээд биеээ суллаж, шинжиж байгаа хүнийхээ төрхийг дүрслэн бүтээ. Ингэж чадсан тохиолдолд  өөрийнхөө зөн совинг сонсохыг хичээ.
Түүний гэрлэн биеийн үндсэн өнгө ямар шинжтэй вэ? Дагалдах өнгөнүүд нь ямар өнгөтэй вэ? Эдгээр өнгүүд нь түүний сэтгэл санаа, оюун санаа, сүнслэг байдлаар юу илтгэнэ вэ?
Хэрэв зөн билгийн төсөөлөл үнэн зөвөөр тайлагдвал бодит байдлын адил үнэн байх боломжтой.
Ер нь бусдын гэрлэн биеийн төлөв байдлыг зөн билгээрээ мэдрэх нь хавьгүй амар байдаг. Заримдаа ийм байгаасаа гэсэн мөрөөдөлтэйгээ хутгалдах нь байдаг ч бид үүнийг ялгаж салгахын тулд бас нэгэн аргыг ашиглах хэрэгтэй. /Энэ аргын тухай дараа дараачийн нийтлэлд оруулна./

http://www.artme.se/gallery/sky_tree_and_earth.jpg

Байгальтай харьцах арга:
Цэлмэг дулаахан намуун өдөр ногоон зүлгэн дээр сайхан хэвтээд ав. Тэгээд ойрхон байгаа модыг хараад хэвт. Хэвтэж байхдаа модны ёроолоос орой хүртэл харцаа өгсүүл. Хөх тэнгэр дэх модны оройг ажигла. Хараагаа хүчлээд хэрэггүй. Зүгээр л зөнд нь орхи. аль болохоор тэнгэрийн талыг илүү харахыг хичээ.
Та хоосон орон зай руу ширтэж байгаа мөрөөдөмтгий хүн шиг ямарч төвлөрөл байхгүйгээр сайхаан хар.
Ингэж чадвал модны оройтой адил хөнгөн униар хөх тэнгэрт зэрэглээтэхийг та анзаарна. Тэгээд тэнгэрийн дэвсгэр дээр моддыг тойрон тунгалаг зөөлөн цайвар туяа тод хүрээлж байх ёстой.
Модны амьны хүч эрч хүч, шим шүүс сэргэж, цэнэг эрчимийн идэвхтэй хөдөлгөөн үндэснээс мөчир өөд урсаж шинэ ургацын эхлэлийг тавьж байгаа хавар цагт энэ үзэгдэлд гэрлэн бүрдэл нь илүү тод харгаддаг.
Ер нь гэрлэн бүрдлийг нэг хэсэг нь харанхуйд харвал илүү гэцгээдэг бол зарим хэсгийн хүмүүс нарны хурц гэрэлд харах нь илүү гэж ярьдаг.
Гэхдээ анхлан суралцаж байгаа хүмүүст бүдэг гэрэлтэй орчин илүү тохирно.
Бүүдгэр гэрэлтэй орчинд шөнийн хараа үүсэхэд хүргэдэг. Бүүдгэр гэрэл нүдэнд савханцар эсийн таних чадварыг ажиллуулж, бид бүхэнд үл хүртэгдэх гэрлийн долгионы илүү өргөн задралыг бий болгодог.
За за ингээд бичлэгээ үүгээр түр цэглэе. Дараачийн нийтлэл дээрээ гэрлэн биеээ үзэх өөр нэгэн дасгалыг оруулах болно.
Залуусаа нийтлэл таалагдсан уу? Мөн энэ талаар туршлагатай хэн нэгэн сэтгэгдэл үлдээж бусаддаа сонирхуулбал тун сайн байнаа.
Анхааруулга:
Та хөдөлмөрийг минь үнэлэн орж ирэх болгондоо дээд болон баруун дээд буланд байрлах гүүгл реклам дээр дарж байгаарай баярлалаа.


5 comments:

Unknown said...

estoi goe medeelel. odoo bi ene daguu turshij uznee. heregtei, sonirholtoi. :) tegeed bas anhlan ooroo herhen gerlen biee olj harsan turshlagaasaa hubaaltsbal yamar bol?

mgl said...

hi.bi vzeh gj oroldloo.org hoodon bish.yamar ch gsn neg hvreeg harsan shvv.ene mon vv.erni yaval gellen bvrhvvlee saijruulj tomruulj gyalaladag bolgoh ve helj ogno vv. amjilt hvsie

mgl said...

hi.bi vzeh gj oroldloo.ort hooson bish.yamar ch gsn neg hvreeg harsan shvv.ene mon vv.erni yaval gerlen bvrhvvlee saijruulj tomruulj gyalalzdag bolgoh ve helj ogno vv. amjilt hvsie

Дайчин хүү said...

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа залуусаа!
Юу ч гэсэн гэрлэн биеээ харж сурнаа бас судална гэдэг бол их том давуу тал шүү. тэгээд блогоо үрэгжлүүлээд уншаад л байж дээ.

narka said...

hi bi bnga uur utsaartai bdag ldaa
tegseer bgad gerlen bvrhvvl alga blno gj bhgvi bizde te
medeelel chini vneheer nice ym kk

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго