Wednesday, May 19, 2010

Блог үүссэн түүхийн сонин...

Wednesday, May 19, 2010
 

Анх 3 хоногын өмнө Monkey.mn д блогчдын дунд явуулж байгаа "I am" уралдааныг сонирхохдоо
юуны тухай бичэхээ сайн мэдэхгүй байлаа. Би өөрийнхөө тухай бичих гэхээр нэг л болж өгөхгүй байсан. Ер нь тэгээд миний ямар байх нь хүмүүст ямар хамаатай юм бэ? гэж бодсоны үр дүнд...
Энэ тэмцээнийг арай өөр нүдээр харахаар шийдсэн. "I am" гэхээр заавал өөрийнхөө тухай бичих гэж үү? Үүнээс өөр зүйлийн талаар бичиж болно шүү дээ. Хүмүүс яагаад "I am" энэ тэмцээнээс өөрийгөө таньж мэдэж болохгүй гэж?
Ингээд надад хүмүүсийн гэрлэн биеийн тухай тайлбарлах санаа төрсөн. Та нарын гэрлэн биеийн үндсэн өнгийг олохын тулд  хувь заяаны тоог чинь бодож олно. Хувь заяаны тоо гэрлэн биеийн өнгө хоёр давхцдаг. Энэ тоо нь Пифагорын тооллын системийн үндэс бөгөөд хүний амьдралын зорилготой харгалзан тохирч байдаг. Би тэр аргаар та бүхний гэрлэн биеийн өнгийг тайлж тайлбарлахаар бичсэн.
Тэр үед би одоогийнх шиг тийм олон хүмүүс орж сонирхоно гэж огт төсөөлөөгүй. Сайндаа л арваад хүн өөрийн гэрлэн биеээ үзүүлэх байх гэж бодсон. Гэтэл одоо Monkey.mn д байгаа миний нийтлэлд 30 аад хүмүүсийн хүсэлт байна. Тэгэхлээр эдгээр хүмүүсийн хүсэлт бүхнийг нэгтгэн шинээр блог нээж ангилахгүй бол угаасаа миний зав хүрэхгүй байх байлаа.

Би их баярласан хүмүүс энергийн талаар ялангуяа өөрийнхөө тухай мэдэхийг их хүсдэг оюунлаг болжээ.  Тэдний дунд миний үеийн залуучууд дийлэнх %-г эзэлсэн нь тун гайхалтай.
Тэгээд л урам орж ерөөсөө энергийн чиглэлээр блог нээж та бүхэнд мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Та нарт анхааруулж хэлэх нэг зүйл байна. Мейл хаягынхаа нууц үгийг төрсөн он сарын ямар нэгэн дарааллаар бичвэл хүмүүсийг хакеруудын зууш болно. Хакерууд хүмүүсийн мейл хаягт нэвтрэхийн тулд төрсөн он сар өдрийг нь янз бүрээр бичиж нэвтрэхийг оролддог. Битгий л төрсөн он сараа нууц үгээ болгоорой. Тиймээс мэдэхэд илүүдэхгүй шүү.

Хүндэтгэсэн Индиго

1 comments:

Anonymous said...

hi 1984-08-29 mun 1978-05-05 2010-05-05 uzeed uguuch

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго