Monday, June 28, 2010

Гэрлэн бүрхүүлээ яаж сэргээх вэ?

Monday, June 28, 2010
http://www.metagifted.org/topics/meta/shamballa/AuraPhoto-BeforeAndAfter4.jpg


Бидэнд гэрлэн биеээ хэрхэн хамгаалж бас бэхжүүлж болох вэ? гэсэн захиа олон ирлээ. Тэдний хүсэлтийн дагуу бид жаахаан материал бэлдлээ. сонирхох нэг нь сонирхоноорой.
Бид заримдаа зөвхөн махан биеэс бүрэлдээд зогсохгүй ердийн хараанд өртөхгүй ямар нэг юм байдгийг ухамсарлаж ойлгодог. Бидний олонх амьдралынхаа турш үзэгдэж, мэдрэгддэг бүхэн дээр төвлөрч ирсэн боловч хүний нүдэнд үл харагдагч хүчин зүйлүүд бидэнд нөлөөлж байдгийг цаана чинь шинжлэх ухаан нотолсоор байна. Бидэнд нөлөөлж байгаа гаднын хүчийг мэдэхгүй байх нь гэрэл цэнэгийн тогтолцоог сулруулан өвчин үүсгэж, сэтгэл мэдрэлийн доройтолд хүргэнэ.

Тэгэхээр бидний гэрлэн бие янз бүрийн нөлөөнд байнга өртөж байдаг. Хэрэв энэ үзэгдлийн учрыг олж, хүсээгүй нөлөөллөөс өөрийгөө хамгаалж сурвал аж төрөл тань сайжрах юм. Та гаднын ямар ч цэнэгшилийн нөлөөг сөрж чадна.
Бусдын дэргэд өөрийгөө дорой, эв дүйгүй мэт санаж байсан удаа бий юу?
Бусдын нөлөөнд автаад огт хэрэггүй юм худалдан авах эсвэл сонирхолгүй зүйлд оролцож байсан уу?
Хэн нэгэнтэй ярилцсаны дараа "цэнэггүй" болчихсон мэт болж байсан удаа бий юу?
Таны цэнэгшилийн оронд ирэх довтолгооны улмаас ийм явдал гардаг байна. Цэнэг эрчимийг хамгаалах түлхүүр гэрлэн биед өөрт нь бий. Эрчимтэй долгион бүхий хүчирхэг амин орон дотор цэнэг алдуулагч, доройтуулагч сөрөг эрчим аяндаа замхардаг.
Гэрлэн бүрдэлээ ийм хүчирхэг болгоход нэг их хэцүү биш. Хамгийн үр өгөөжтэй нь бие бялдараа эрүүлшүүлэн идэвхжүүл. Мөн зөв хооллох, цэвэр агаар, биеийн тамирын дасгал гэрлэн бүрдэлийг бэхжүүлдэг. Цэвэр агаарын хомсдол, тэжээлийн дутагдал, архи, тамхи, мансууруулах бодис мэтийг хэрэглэвэл гэрлэн биеийг гэмтээж, бүрдэлийг нь сүйтгэдэг.
Сэтгэл мэдрэлийн байдлаас гэрлэн бүрдэлийн төлөв ихээхэн хамааралтай. Сэтгэхүйн дарамт, удаан хугацааны сэтгэлийн долгисол, сэтгэцийн доройтол, тогтворгүй зан, хямрал, цочирдол, зовиур, айдас зэрэг таагүй байдал гэрлэн бүрдэлийг сулруулдаг.Энэ сулрал нь цэнэг эрчимийн алдагдалд оруулж, хурдан ядарч эхэлнэ. Энэ байдал удаан үргэлжилвэл гэрлэн биед ан цав үүсч өвчилөхөд хүрнэ.
http://x89.xanga.com/5ae85a644333114083377/z10094821.jpg
Сульдсан тэгш хэмээ алдсан гэрлэн бие
Ийм гэрлэн бүрдэл хар толботой, цоорхой, тэгш хэмээ алдсан байдаг. Гэрлэн бүрдэлийг сэргээх, бэхжүүлэх энгийн арга зөндөө бий. Нарны туяа, биеийн хүчний дасгал амин орныг бэхжүүлэх нөлөөтэй. Цэвэр агаар гэрлэн бүрдэлийг сэргээдэг. Хэрэв бид бага багаар олон удаа хооловол гэрлэн бүрдэл жигд болох буй за./хоолоо тохируулж ид/
Гэдэс дотор нь цэвэрхэн хүний гэрлэн бие уян харимхай, бат бэх байдаг. Бясалгал хийвэл гэрлэн бүрдэлийг бэхжүүлж, хамгаалдаг. Гэрлэн бүрдэлийн долгионыг хэвийн байдалд барьж байхын тулд хүмүүс хоорондын харьцаанд дөлгөөн нийцэрхүү хандаж байвал океy гэсэн үг.
Ммм бас амин орноо тэнцвэржүүлэн бэхжүүлэхэд хөгжмийн аялгуу тун сайн. Гэрлэн бүрдэлийн сөрөг эрчим, хүрээлэн байгаа орчинг цохилттой дуунууд сайтар засаж залруулагддаг.
Маргаан, зодоон болж өнгөрсөн өрөөнд орох үед уур амьсгалын өөрчлөлтийг бид мэдэрдэг. Агаар нь хүнд. Тэнд ачаалал мэдрэгддэг. Тийм өрөөнд сайхан цохилттой дуу тавиад арав орчим минут эгшиглүүлэхэд сөрөг цэнэг цэвэршинэ. Ийм байдлаар гэрлэн бүрдэлд нөлөөлж болно. Гэхдээ хүн бүхэн цохилттой дууллыг таашаадаггүй. Тиймээс тайвшруулах, сэргээх үйлчилгээ бүхий сонгодог хөгжим сонсож болно. Жишээлбэл, Генделийн "Усан дахь аялгуу", Бетховений "Пасторал" симфони зэргийг нэрлэж болно.
Гэрлэн бүрдэлийг бэхжүүлэх, хамгаалахад тансаг үнэр, арц, хуж болон янз бүрийн анхилуун ургамлын утааг ашиглаж болдог. Арц, хүжний эсвэл тосны үнэр гэрлэн бүрдэл, сэтгэл мэдрэлийн гаралтай эрчимд хүчтэй нөлөөлдөг. Тос болон үнэртэнг бие, сэтгэл, оюун санаа, сэтгэхүйн өвчлөлтэй тэмцэхэд ашигладаг. Эдгээр үнэр амин орны ариутган тэнцвэржүүлнэ. Гүгэлийг энэ зорилгод хэрэглэх нь түгээмэл. Гүгэл тааламжтай нөлөө үзүүлэх магадлал бүхий
Орчин үед эрчимийн өндөр долгионыг агуулдаг. Анагаах увдистан, сэтгэл зүйчид гардений үнэр дунд ажиллах дуртай байдаг. Гарден нь бусдын таагүй асуудлаас зайсхийхэд тусалж, сэтгэл санааг өргөж, гэрлэн бүрдэлийг бэхжүүлдэг.
Бас цахиур чулуу эсвэл болор байна. Аливаа болорын талстын эрчим гэрлэн бүрдэлийг бэхжүүлж, хүчтэй болгодог. Үүнийг нотлох зорилгоор гартаа талст барьсан болон бариагүй байх үеийн гэрлэн биеэ хэмжээд үзээрэй. 2-3 см хэмжээтэй цахиурын жижигхэн талст гэрлэн биеийн хүрээг 1 - 1,5 м хэмжээгээр өргөсгөнө. Хоёр талдаа хурц үзүүртэй талст таны гэрлэн бүрдэлийг сайтар бэхжүүлдэг. Ийм талстыг халаасандаа авч явахад гэрлэн биеэ тогтвортой хэвийн байлгаж чадна.
Дараачийн нийтлэлдээ тун удахгүй цахиур чулууг хэрхэн ашиглах болон бусад дасгалуудыг оруулах болно.

Та бүхэн дээрх нийтлэл таалагдсан бол гүүгл реклам дээр өдөрт ганц хоёр дарж биднийг дэмжиж байгаарай. Та нарыг сайн дарахад бидэнд блог хөтлөх тун урамтай байх болно шүү.

12 comments:

MaShiMaRo said...

huurhun medleg tsugluulj ablaa... thanks

Дайчин хүү said...

u are welcome

Anonymous said...

merci
das ist gute information.
danke. danke

narsarhan said...

maaaash ih bur maash ih bayarlalaaa
tun sonirholtoi bailaa. blog deerh medeelluudiig buur ehnees ni duustal anhaaraltai unshij dagaj hiij davtaj uzeel suujiina yamarch bsn amidraldaa heregjuulnee. humuust ashig tus bolohguits iim saihan medeelel tsag zavaa haramgui gargan ogch bgaad chin talarhaad barshguinee.
Gnaxvvgiin blogoos damjij guij orj ircheed garch chadahgui l bjiina hehe. tsaashdaa ch bas huleedeg bolnoo.

neg huselt bn uuchlaarai
ta bolomjtoi bol neg zavaaraa minii ger buliihnii gerlen burhuuliig medeed ogooch
1974.09.25
1973.03.05
1997.05.15
hariultaa tesen yadan huleej suuya
za amjilt humuust olon saihan medeelel ulam ihiig tugeegeerei

edu said...

google reklam darj sanhuujdeg argaa heleed ogooch
. Neg darsan shuu

Anonymous said...

daraagiin niitlel dee gerlen burhuul sergeeh duu , simfoniin aylguunuudaa tawiad uguuch mun unertenguudiinhaa talaar todruulaach yagaad tag bolchwoo ene blog mash ih taalagdadag shuu

хай said...

баярлалаа

Anonymous said...

sain baina uu?
heregtei medeelel ugsund bayarlalaa. Gerlen burhuuliig gadna talaas ni muu yoriin sunsnuud sordog gej sonsson ene unen uu? hervee tiim bol yaj salah ve?

Anonymous said...

hvnii energiig yaj uzdeg yumbe

Giancarlo said...

Un caloroso saluto dall'Italia...ciao

Anonymous said...

Сайн байна уу? Би нэг юм асуух гэсэн юм. Би нэг хүнтэй сүүлийн үед нээх сайн ойлголцохгүй байгаа. Тэр хүн нэг удаа манайд ирээд түр ороод гарах хооронд миний цээж нээх хөндүүүрлээд дааж давахгүй ачаа үүрцэн аятай мэдрэмж төрөх юм. Нэг юманд түгшээд байгаа ч юм шиг цээжин дотор нэг бул хар чулуу байгаа аятай л байна. Тэгээд 1, 2 хоноод гайгүй болчихно. Тэгээд л нөгөө хүн манай амьдралд оролцоод ямар нэгэн байдлаар миний ойр орчимын хүнтэй холбогдоод ирэхээр л миний сэтгэл аягүй түгшүүртэй болоод байна. Тэр хүн надтай их ойрын холбоотой хүн гэхдээ цусан төрлийнх биш. Тэр хүнийг хараад тэр хүн надтай ямар нэгэн байдлаар ойрхон байхаар би ерөөсөө тайван байж чадахгүй түгшүүртэй нээх хэцүү байхын гэм хийгээгүй байж л тэр хүнээс айгаад байгаа ч юм шиг...

haantenger said...

ta ter hundee itgedeggui ym bishuu esvel ter huntei neeh sain harqtsaj chaddaggui

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго