Monday, June 28, 2010

Гэрлэн бүрхүүлээ яаж сэргээх вэ?

Monday, June 28, 2010
http://www.metagifted.org/topics/meta/shamballa/AuraPhoto-BeforeAndAfter4.jpg


Бидэнд гэрлэн биеээ хэрхэн хамгаалж бас бэхжүүлж болох вэ? гэсэн захиа олон ирлээ. Тэдний хүсэлтийн дагуу бид жаахаан материал бэлдлээ. сонирхох нэг нь сонирхоноорой.
Бид заримдаа зөвхөн махан биеэс бүрэлдээд зогсохгүй ердийн хараанд өртөхгүй ямар нэг юм байдгийг ухамсарлаж ойлгодог. Бидний олонх амьдралынхаа турш үзэгдэж, мэдрэгддэг бүхэн дээр төвлөрч ирсэн боловч хүний нүдэнд үл харагдагч хүчин зүйлүүд бидэнд нөлөөлж байдгийг цаана чинь шинжлэх ухаан нотолсоор байна. Бидэнд нөлөөлж байгаа гаднын хүчийг мэдэхгүй байх нь гэрэл цэнэгийн тогтолцоог сулруулан өвчин үүсгэж, сэтгэл мэдрэлийн доройтолд хүргэнэ.

12 comments

Thursday, June 17, 2010

Эрчим хүчээ сэргээх дасгал - Video

Thursday, June 17, 2010
http://topnews.in/healthcare/sites/default/files/exercise101.jpg 
Гэрлэн бүрхүүлээ эрүүлжүүлэхэд маш олон арга зам байгаа. Тэдний нэг бол дасгал сургуулилт. Би та бүхэнд тэдгээр дасгалуудын нэг хэсгийг олсон шүү. Үзээд дагаад хийгээрэй. Ер нь хийхэд амар юм байна. Амжилт

8 comments

Wednesday, June 16, 2010

Та нар гэрлэн биеээ мэдэрч байсан уу?

Wednesday, June 16, 2010
 http://www.queeky.com/share/drawings/people/28150/people.jpg

1. Зарим хүний дэргэд зүгээр л байхад ядаргаатай стрестэх тохиолдол байдаг уу?

2. Хэн нэгнийг "өнгөөр" төсөөлөх явдал танд тохиолдож байсан уу? "Чи дандаа улаан юм шиг санагдуулах юм" гэж та хэн нэгэнд хэлж байсан удаа бий юу?

3. Та бусдын харц өөр дээр нь тусаж байгааг мэдэрдэг үү?

4. Хэн нэгэнд гэнэт таатай хандмаар эсвэл таагүй хандмаар юм шиг болж байсан уу?

5.  Өвдөлтөө ил гаргаагүй хэрнэ тэдний өвдөлтийг мэдэрч байсан удаа танд байгаа юу?

6.  Хэн нэгнийг хараагүй, сонсоогүй хэрнээ яг дэргэдээ байгаа юм шиг мэдрэмж

7. Ямар нэг дуу чимээ, өнгө, үнэр таньд онцгой мэдрэмж төрүүлж байсан уу?

8. Аянга цахилгаантай үед та уур уцаартай эсвэл мэдрэмтгий болдог уу?

9. Хэн нэгэн танд гойд хүч нэмж догдлуулах нөлөө үзүүлж байгааг та мэдэрч байсан уу?

10. Аль нэгэн өрөө тасалгаанд орох үед уцаар хүрэх, хямрах, биеээ барих тохиолдол гарч байсан уу?

11. Зарим нэг өрөөнд байхад илүү таатай санагддаг уу? Нэг өрөөний дотоод уур амьсгал нөгөөнхөөс ялгаатай болохыг мэдэрч байсан удаа байга юу? Таны ах эгчийн өрөө таныхаас өөр гэсэн мэдрэмж төрж байсан уу?

12. Хэн нэгний хажуугаар зөрөөд өнгөрөхөд өнгөрсөн амьдрал нь иймэрхүү юм болоод өнгөрсөн юм шиг гэж бодогдож байсан уу?

Тэгэхлээр та нар доорх хэдэн асуултуудын нэгэнд ч болов "тийм" гэж хариулах юм бол өөрийн гэрлэн биеийг мэдэрч байна гэсэн үг.

7 comments

Monday, June 14, 2010

Шинэ эрин - Гасан хүүхдүүд гэж хэн бэ?

Monday, June 14, 2010
 http://www.spiritualhealingpower.com/image-files/indigo-children.jpg
Монгол хэлнээ индиго хүүхдийг гасан хүүхэд гэж дууддаг. Энэ талаар бид бүгдээрээ дуулсан байгаа.
Миний мэдэхээр тэд асар ухаалаг оюуны потенциал сайтай шинэ хүмүүс юм. Нэгэн сэтгэл судлаач гурван настай жаалаас
Чи индиго хүү мөн үү? гэж асуухад
-Би бол АВАТАР. Би дэлхийн эхлэл ямар замаар бүрэлдсэн тухай танд хэлж өгч болох юм. Бид дэлхийг өөрчлөхөөр ирсэн. Дараачийн аватар ойрын 100 жилд төрөхгүй хэмээн хариулсан байдаг.

Гасан  хүүхдийн дундаж IQ хэд байдаг вэ?

10 comments

Saturday, June 5, 2010

Гэрлэн биеэ тордох

Saturday, June 5, 2010
                                    Гэрлэн бүрдэлийг мэдрэх чадвараа хөгжүүлэх
   http://www.near-death.com/oakford/images/auras/aura_photo1_400x526.jpg
   Гэрлэн бүрдэлийн тухай ярих үед хүмүүс хоёр хэсэг болдог. Нэг хэсэг нь гэрлэн бүрдэл буюу амин орон гэх зүйл байдаггүй гэж үздэг. Нөгөө хэсэг нь гэрлэн бүрдэл байдаг гэдэгт итгэдэг байж болох ч харах боломжгүй гэж боддог хүмүүс юм. Одоо гэрлэн бүрдэл байдаг, түүнийг үзэж болно гэдгийг нотлохыг хичээх болно.
   Хүмүүс дийлэнх нь өдөр тутмын хэрэглээний хүрээнд хамаарагдах зүйлсийг л хардаг. Биеийнхээ эрүүл мэндэд холбоотой асуудалд тэд нэн идэвхигүй ханддаг. Нэгэнт эмч байгаа юм чинь эрүүл мэнддээ санаа зовох явдалгүй гэж боддог хүн олон. Тийнхүү эрүүл байх хариуцлагаас зайлсхийснээр бид дотоод хүчин чадалдаа үл итгэх, биеэ зөнд нь орхиход хүрдэг. Хүмүүс бие, тэнхэлийнхээ талаар ийм өнгөц бодолтой байвал амин орон, нарийн эрчимийн тухай мэдээллийн эсрэг тийм хатуу байр суурьтай байх нь аргагүй.
   Биднийг хүрээлэн буй нарийн эрчимийн амин орныг мэдрэх, мэдлэгийн хүрээг тэлэхэд энэ хэсэг туслах болно.

6 comments

Friday, June 4, 2010

Гэрлэн бүрхүүлийг хамгаалах арга

Friday, June 4, 2010
Гэрлэн бүрхүүлийг хамгаалах нь

Хэрвээ та таны гэрлэн бүрхүүл суларсан гэдгийг мэдрэх юм бол дараахь дасгалыг хийнэ үү. Гэрлэн бүрхүүлийн багасгалт нь стресс, хэт ядралт , биеийн эрүүл мэндийн тааруу байдал, муу энергитэй хүнтэй харьцсан гэх мэт олон шалтгаанаас болно. Анхны түгшүүртэй шинж илрэх үед эрхий болон долоовор хуруугаа дугуй байдлаар нийлүүл. Гэхдээ 2 гарын эрхий болон долоовор хуруунуудыг хооронд нь зурагт үзүүлсэн байдлаар нийлүүл.
 http://www.lead.org.uk/images/upload/s_hands3.JPG

9 comments

Monday, May 31, 2010

Гэрлэн биеийг татах түлхэх дасгал

Monday, May 31, 2010
залуусаа дэлгэр сайхан зуны мээнд! Ойрд ажил ихтэй байгаа. Гэхдээ мэдээллээ таслахгүй ээ. Би ахдаа хэлчихсэн байгаа. Тэр миний өмнөөс блогоо шаргуу хөтлөсөөр байх болно. Манайхаан энэ блогийг дэмжээд гарахаасаа өмнө хажууханд байгаа ягаан өнгөтэй гүүгл рекламыг дарчихаад гараарай. Та нарын даралтанд урам их авдаг шүү. Хамтдаа гоё байцгаая.

Хэрэв таны гэрлэн бүрдэл суларсан бол бие, сэтгэл, оюун санаа, сэтгэхүй зэрэг тань гадны нөлөөнд амархан автах болно. Хүчтэй гэрлэн бүрхүүл гадны нөлөөг зогсоож, буцаан ойлгож таны гадаад орчны цэнэг эрчимийн тэнцвэр алдагдахаас сэргийлнэ.

3 comments