Saturday, June 5, 2010

Гэрлэн биеэ тордох

Saturday, June 5, 2010
                                    Гэрлэн бүрдэлийг мэдрэх чадвараа хөгжүүлэх
   http://www.near-death.com/oakford/images/auras/aura_photo1_400x526.jpg
   Гэрлэн бүрдэлийн тухай ярих үед хүмүүс хоёр хэсэг болдог. Нэг хэсэг нь гэрлэн бүрдэл буюу амин орон гэх зүйл байдаггүй гэж үздэг. Нөгөө хэсэг нь гэрлэн бүрдэл байдаг гэдэгт итгэдэг байж болох ч харах боломжгүй гэж боддог хүмүүс юм. Одоо гэрлэн бүрдэл байдаг, түүнийг үзэж болно гэдгийг нотлохыг хичээх болно.
   Хүмүүс дийлэнх нь өдөр тутмын хэрэглээний хүрээнд хамаарагдах зүйлсийг л хардаг. Биеийнхээ эрүүл мэндэд холбоотой асуудалд тэд нэн идэвхигүй ханддаг. Нэгэнт эмч байгаа юм чинь эрүүл мэнддээ санаа зовох явдалгүй гэж боддог хүн олон. Тийнхүү эрүүл байх хариуцлагаас зайлсхийснээр бид дотоод хүчин чадалдаа үл итгэх, биеэ зөнд нь орхиход хүрдэг. Хүмүүс бие, тэнхэлийнхээ талаар ийм өнгөц бодолтой байвал амин орон, нарийн эрчимийн тухай мэдээллийн эсрэг тийм хатуу байр суурьтай байх нь аргагүй.
   Биднийг хүрээлэн буй нарийн эрчимийн амин орныг мэдрэх, мэдлэгийн хүрээг тэлэхэд энэ хэсэг туслах болно.
Биеийнхээ эрчимийн илэрцийг үзэж, биед хэрхэн нөлөөлөхийг ойлгоход дөхөм болно. Харин үүнд чиглэсэн дасгалыг хийх тэвчээр, шаргуу зүтгэл шаардлагатай. Эдгээр дасгал хичээл нь өөрийгөө дэглэмтэй аажмаар төгөлдөржүүлэх зориулалттай. Тэдгээр нь гэрлэн биеийн эрчимийг мэдрэх арга барилд сурах энгийн дасгалаас бүрддэг. Үүний дараа цэнэг эрчимийг мэдрэх төдийгүй, бодитойгоор харахад туслах дасгалд шилждэг. Гэрлэн биетэй холбоотой асуудлыг сөхөх бүрд мухар сүсэгтэй тулгардаг нь харамсалтай. Шинжлэх ухааны янз бүрийн нотолгоог үл харгалзан хүнд гэрлэн бүрдэл байхгүй гэдэгт хүмүүс итгэдэг бөгөөд тэднийг үнэмшүүлэхэд туйлын хүндрэлтэй. Дийлэнх хүн амьдралын эрчимийн талаар мэдлэггүй шахам өсөж торнидог ба ийм туршилтыг сэтгэлгээний тоглоом гэж үзэх нь бий. Эдгээр дасгал ийм маягийн хязгаарлагдмал төсөөллөөс татгалзахад тусладаг. Дасгал нь хүүхэд ахуй үед арилсан нарийн эрчимийн мэдрэмжийг сэргээж, идэвхжүүлнэ. Энэ нь таны гэрлэн бүрдэлийн мэдрэмжийг нэмэгдүүлээд зогсохгүй түүнийг харах чадварыг ч хөгжүүлж өгдөг.
  Мэдээж хэрэг та шууд гэрлэн биеийг үздэг болчихгүй. Хамгийн гол нь шургуу байх шаардлагатай. Дасгалын зарим нь их хялбар. Гэрлэн биеийг харах анхны оролдлого амжилтгүй болвол та сэтгэлээр унах хэрэггүй. Аливаа дадлын нэгэн адил цаг хугацаа, дасгал сургуулилалт шаардлагатай. Гэрлэн бүрдэлийг үзэх нь хүн бүрийн хувьд жирийн зүйл гэдгийг сана! Энэ чадвар дотор олон жилийн турш унтаа байдалтай өдийг хүрсэн тул түүнийг огцом сэрээх боломжгүй. Хэрэв та бүх дасгалаар хичээллэж, өөрийнхөө хүчинд итгэлтэй байвал амжилтанд хүрнэ.
  Дасгал таньд тааламжтай байж болох ч маш чухал үйлдэл гэдгийг сана. Гэрлэн бүрдэлийг үзэх сургалт танаас ч, бусдаас нь ч хүчин чармайлт шаардана. Дасгалд элгэмсүү хандаж, өөрийгөө төгөлдөржүүлэх энэ замаар насаараа замнах болсоноо сана. Энэхүү хариуцлагатай эхлэл өөрийгөө болон бусдыг танин мэдэх бололцоог олгох болно. Эрхэм та дээд мэдрэмжийн салбарт хамаарах оронд хөл тавих нь тэр. Энэ үйлсэд хүндэтгэлтэй хандаарай. Хэрэв та аядуухнаар бясалгал хийж сурвал дасгал илүү үр дүнд хүрэх болно. Хэтэрхий хүчилж болохгүй. Тэгвэл таны хамаг зүтгэл талаар болох юм шүү.Дасгалын өмнө биеэ суллаж, бясалгаж сур. Түргэн зуур биеэ суллаж сурах нь ихээхэн тустай. Хэдэн хором хөдөлгөөнгүй суугаад, нүдээ аньж гүнзгий амьсгал ав. Хөлийн тавхайнаас эхлэн биеийнхээ хэсэг бүр дээр анхаарлаа ээлж дараалан төвлөрүүл. Биеийн тодорхой хэсэгт тайтгарал, дулаан илчийг дотоод сэтгэлээрээ илгээ. Тавхайгаа оноон хараагаа чиглүүлээд түүнийг бүрэн мэдэртлээ анхаарлаа төвлөрүүл. Дараа нь сэтгэлийн илчээ булчингуудаараа дамжуулан өгсүүлсээр бүр зулайдаа хүргэ.
   Яаралгүй хичээллэ. Нүдээ аниад хэсэг зуур жигд, гүнзгий амьсгаа ав. Хүсвэл намуухан хөгжим эсвэл биеэ султгахад нөлөөлөхүйц байгалийн эгшиглэнг сонсож болно. Биеийнхээ аль нэг хэсэгт анхаарлаа хир удаан төвлөрүүлнэ төдий хэмжээгээр биеэ суллаж чадна. Биеэ хэдий их суллана төдий хэмжээгээр бясалгал үйлдэх боломж олно. Хэдий хир гүн бясалгаж чадна тэр хирээр нарийн эрчимийг мэдэрнэ. Бясалгал нь хүнийг өндөр мэдрэмжтэй болгодог. Та биеэ суллах буюу ухамсрын өөр төлөвт шилжих үед гадаад эрчимийг илүүтэй хүлээн авна. Утасны хонх улам чанга, үнэр илүү хүчтэй, гэрэл, өнгө илүү хурц болсон мэт санагдана. Үүний үрээр гэрлэн бүрдэлийн нарийн эрчимийг илүүтэй мэдрэх бололцоо бүрддэг. Энэ нь таны мэдрэмжийг өргөжүүлж өгнө.

6 comments:

Anonymous said...

тун сонирхолтой юмаа. дараагийн бичлэгээ хурдан бичээрэй

oyun said...

sonirholtoi yum bichsend bayarlalaa.amjilt hvsie

Дайчин хүү said...

орж гарч байгаарай. Өшөө илүү зүйл оруулж байнаа.

Anonymous said...

Saihan zuil bichih umaa, bayarlalaa

EBT said...

сонирхолтой юм бичсэнд баярлалаа. илүү ихийг бичээрэй. бас гэгээрүүлээрэй. ЭБТ

Anonymous said...

Мэдээллүүд таалагдлаа.Өмнө нь сонсож л байснаас сонирхож байсангүй.Үүний талаар сургалт явуулдаг газар ч юмуу багш ч юмуу байдаг уу

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго