Friday, June 4, 2010

Гэрлэн бүрхүүлийг хамгаалах арга

Friday, June 4, 2010
Гэрлэн бүрхүүлийг хамгаалах нь

Хэрвээ та таны гэрлэн бүрхүүл суларсан гэдгийг мэдрэх юм бол дараахь дасгалыг хийнэ үү. Гэрлэн бүрхүүлийн багасгалт нь стресс, хэт ядралт , биеийн эрүүл мэндийн тааруу байдал, муу энергитэй хүнтэй харьцсан гэх мэт олон шалтгаанаас болно. Анхны түгшүүртэй шинж илрэх үед эрхий болон долоовор хуруугаа дугуй байдлаар нийлүүл. Гэхдээ 2 гарын эрхий болон долоовор хуруунуудыг хооронд нь зурагт үзүүлсэн байдлаар нийлүүл.
 http://www.lead.org.uk/images/upload/s_hands3.JPG

Тэгээд та цэвэр цагаан гэрлийн цэвэр урсгалаар өөрийгөө тойруул.үүнийг дотоод сэтгэлээ удирдан нүдээ аниж байгаад цагаан гэрлийг олж харан итгэл үнэмшилтэй хийх шаардлагатай.

Ямарч байсан та өөрийгөө арай илүү байдалтай болохыг мэдрэнэ. Гэвч гэрлэн бүрхүүлийн үр дагаварыг эмчлэх биш түүний учир шалтгааныг эмчлэх нь илүү үр дүнтэй. Түүний шалтгаан нь таны дарга, хамтран ажилагсад, таны гэр бүлийн хүн гэх мэт өдөр тутам уулзаж учирч байдаг хүмүүс байх юм бол энэ дасгалыг өдөртөө олон удаа хийж байх нь чухал.

Муу нөлөөнөөс зугтахын тулд өөрийгөө хөлнөөс толгой хүртэл солонгын өнгөнд умбаж чадвал их сайн. Солонго стрессээс хамгаалж, таныг энергээр дүүргэж, тайвшруулж, бусад хүмүүсийн дунд аятайхан харагдуулах болно.
 http://www.technochitlins.com/archives/rainbow_elam_2.jpg

Мөн хэцүү, тавгүй байдалд орвол цагаан өнгийн туяанд өөрийгөө умбуулах хэрэгтэй. Энэ аргыг “гэрлэн бүрхүүлийг хамгаалах” гэж нэрлэнэ. Цагаан өнгө бол бүх муу энергийг буцаан ойлгох хүчтэй бөгөөд ямарч тохиолдолд хүний түгшүүрийг намжаадаг. Өөрөөр хэлбэл нэг ёсны сэтгэлийн зэвсэг гэж хэлж болно. Энэ зэвсгийг сэтгэл зүйн ямарч дайралтыг эсэргүүцхэд ашиглана.

Урьдчилсан сэргийлэх арга бол мэдээж хэрэг хамгийн сайн хэрэгсэл юм. Анхны түгшүүртэй шинж тэмдэг илрэх үед түүнийг шийдэхгүйгээр удаан хугацаагаар хадгалах авдарт хийх ямар ч шаардлагагүй. Мөн хүний амьдралд хайрлах гэдэг гайхалтай сайхан эмчилгээ байдгийг мартаж болохгүй. Жишээлбэл: өөрийн гэрт байгаа муур, нохой гэх мэт амьтныг хайрлаж насалдаг нь байдаг хөгшчүүл ганцаараа гэртээ үлдсэн ч гэсэн урт удаан насалдаг нь шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан судалгаа. Тийм учраас болж өгвөл стресст орохоос өөрийгөө сэргийл. Сэтгэл санаагаа тайван байлга. Тэвчээртэй бай. Юманд ухаалаг ханд. Сайн унтаж амар.
Амралтын тухай мартаж огт болохгүй. Зөв амар. Амьдралаар бахархаж сур. Зарим хижээл насны хүмүүс амьдралыг хэт хүндээр бодож тусгаж авдаг. Энэ бол их муу. Заримдаа энгийн хүүхэд мэт зан гаргаж өөрийгөө суллаж, наргиж, цэнгэж бай. Өөрийгөө гаргуунд бүү хая. Мөн өөрийн биедээ анхаарал халамж тавь. Энэ бүх амьдралд байдаг практик алхамыг хийж сурвал таны гэрлэн бүрхүүлийн байдалд дандаа сайнаар нөлөөлнө.

9 comments:

Дайчин хүү said...

залуусаа энэ нийтлэл таалагдаж байна уу?

Anonymous said...

very good job your guyes!
tanai niitlel tsag ueiig ni olson saihan niitlele bainaa taalgadaj baina. tsaashaa ulam bur tus boloh sain saihan zuil oruulahiig husie. ajliin ondor amjilt husie! uragshaa zaluus aa!

mgl said...

hi negent stesst ih orchihson hvn yaval sain ve.minii amidral hetsvv yum tohioldood.nadad yum bolgon sonin bish. amidral utgagavi sanagdaad bh bolloo.ene ved yaval deer ve.energie yaj saijruulah ve .setgel sanaagaa yaj taibshruulah ve.zovlogoo ogno vv.bayarlalaa.

Дайчин хүү said...

та юуны өмнө амьсгалын дасгал хийх хэрэгтэй. бид энэ талаар мэдээ оруулнаа. Танд бага ч гэсэн хэрэг болно байх гэж найдаж байна.

mgl said...

zav gargaj hariu bichsend mas ih bayarlalaa.medsenee busadtai huvaaltsaj b.gaad chini bayarlalaa.amjilt hvsie

mgl said...

zav gargaj hariu bichsend mas ih bayarlalaa.medsenee busadtai huvaaltsaj b.gaad chini bayarlalaa.amjilt hvsie

Anonymous said...

hi. mash goyo blog b.na. bichleguudee shuud hevleheer tavij ugch boloh u? zunduu olon goyo medeelluud bgaa bolohoor nileen udaan suuh hereg garahnee, com udaan harhaar nud uvduud bdag yumaa.
plz

Anonymous said...

Teneg muhar susegt avtaj baihaar Setgel sudlaliin nom unshaach. Shashnii muhar susgees yamar ch yalgaa alga shdee.

Anonymous said...

anonymous chi ooroo muhar suseg :D, medleg homs gedgee bitgii gaihuulaad bai

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго