Tuesday, May 25, 2010

Гэрлэн биеээ үзэх дасгал

Tuesday, May 25, 2010
http://s69344.gridserver.com/blog/wp-content/uploads/2009/06/tb_june1.jpg
Гэрлэн биеэ үзэх дасгал
1. Танд бүдэг гэрэл, тэгшхэн цагаан хана, хатуу цагаан цаасны тасархай (таны гарын алга багтахуйц хэмжээтэй) шаардагдана.
2. Дасгалын өмнө зохих хэмжээгээр биеэ султга. Хэрэв таны нүдний дасгалын зургаар хичээлэж байсан бол биеэ халаахын тулд дасгал бүрийг гүймэгхэн хий
3. Гараасаа эхлэнэ. Гараа 30-35 см зайтай урагш сунгаж алгаа дээш харуул. Энэ гарынхаа ард нөгөө гараараа цагаан цаас барь. Сунгасан гар цагаан дэвсгэр дээр ялгарч харагдана. Хараагаа төвлөрсөн болон сарнисан үед цагаан цаасан дээрх гарын гадуур гэрлийн илрэц илэрхий мэдэгдэх болно.

Эхний үед таны гарыг тодотгосон бүдэгхэн хүрээ харагдана. Туршлагажихын хирээр энэ хүрээ өнгөтэй нь мэдэгдэнэ. Хоёр гараа хооронд нь 7 орчим см зайтай өмнөө барь. Хараагаа төвлөрүүл. Эхлээд гарынхаа гэрэлт хүрээнд хараагаа хандуул. Дараа нь харцандаа хавь орчныг багтаа. Та сарнисан харцаараа гар болон тэдгээрийн хоорондох зайг ажигла. Хараагаа дахин төвлөрүүлээд бас дахин сарниул. Та гарынхаа гэрлэн бүрхүүлийг ажигллаж элэнэ.
4. Хатуу цагаан цаасан дээр гараа тавиад хурууныхаа үзүүр дээр хараагаа төвлөрүүл. Энэ байдлаа 30 орчим хором хадгал. Хараагаа хурууныхаа үзүүрээс холдуулаад хатуу цаасны тасархай болон гараа харцандаа нийтэд нь багтаа. Хараагаа сариул.
5. Төвлөрсөн харцнаас цаасны ямар нэгэн хэсгийг онцлохгүйгээр тодорхойгүй харцанд шилжих үед таны гарын төрхтэй адилхан бүдэг хүрээ ажиглагдаж эхлэнэ.
6. энэ бүхэн танд хүндрэлтэй байгаа бол гараа хатуу цаасан дээр тавьсан хэвээр нүдний ямар нэгэн дасгалыг хий. Харааны төвлөрлийг татах, түлхэх болон нүдээрээ гарынхаа хүрээг тойруулан эргэлдүүлэх, сарнисан харцанд шилжүүлэх үйлдэл хий. Туршлагажихын хирээр заагийн хүрээ үүснэ.
7. Танд ажмглагдаж байгаа бүх өнгөнд хормын төдийд ч болов анхаарлаа хандуул. Та өнгөний хувирал, туяарлыг харна. Энэ чадварыг өөртөө бий болгож, удирддаг болсон цагт өнгөний харагдацыг та илүү ажигладаг болно.
8. Дараагийн алхам бол 2 гарыг зэрэг ашиглах. Алгаа дээш харуулаад 2 гараа урагш сунга. Гараа нүднийхээ түвшинд 7 -10 см зайтай байлга. Тэдгээрийн цаад талд нэг өнгийн тэгшхэн хана байвал зохино.
9. Өмнөх үеүдийн нэгэн адил хурууныхаа үзүүрт эсвэл хооронд нь хараагаа төвлөрүүл. Энэ байдлаа 30 секунд хором түүнээс илүү хугацаагаар хадгал. Дараа нь 2 гар болон бүхий л талбайг хамруулан хараагаа сарниул. Гар тань нүцгэн ханан дээр тодрохыг та харах болно. Зүгээр ажигла.
10. Янз бүрийн үзэгдлийг харж болно. Гар тань гар тань бүрдэлийн сүүмгэр хүрээтэй болж болно. Өнгөний ялгарал буюу тодорхой өнгө үүсэж болно. Гэрлэн бүрдэл нь зуны халуун өдөр хатуу хучилттай зам дээрээс агаарт хөөрөх дулаан агаартай төстэй байна. Эхлээд цонхигор цайвар, цайвар цэнхэр эсвэл бараг өнгөгүй харагддаг. Дадалгажахын хэрээр өнгөний тодрол эсвэл гэрлэн бүрдэлийн долгион илэрхий мэдрэгдэнэ. Бусдын гэрлэн бүрдэлийг ажиглах дасгал Дараагийн алхам нь бусдын гэрлийн бүрдлийг үзэх чадвар эзэмших. Та эдгээр дасгалыг хичээнгүйлэн гүйцэтгэвэл 1-2 сарын дараа мэдэгдхүйц үр дүнд хүрж болох юм. Тогтмол хичээллэх, шаргуу чанараас бүх зүйл шалтгаална.

Одоо ажилдаа ороё.
1. Хамрагч тань цагаан хананы дэргэд зогсог. Бүдэгхэн гэрэлтэй өрөө зохимжтой. Хамрагчаасаа 2.5-3 метр зайд зогсох юм уу суу. Хамрагч тань хөлөөсөө толгой хүртэл, түүний хүрээлсэн орон зай хамт харагдаж байвал зохино.
2. Эхлээд хамрагчийнхаа духан дээр харцаа төвлөрүүл. Дараа нь хамрагчийнхаа биеийг цагын зүүний дагуу харцаараа тойруул. Үүнийг аль болох хурдан гүйцэтгэ. Чиглэлээ хэд хэдэн удаа өөрчил. Та эхлээд лонхонцор, савханцарыг өдөөнө.
3. Хараагаа дух юм уу зулай дээр эргүүлэн авчир энэ цэг дээр 15-30 сек төвлөрүүл.
4. Төвлөрсөн харцнаас хамтрагчаа бүхэлд нь болон түүний хүрээлсэн орон зайг багтаахуйц сарниу харцанд шилж. Хөндлөнгийн ажиглагчийн дүрд хувилж бясалгалын байдлаа хэсэг хадгал. Толгой болон мөрний гэрлэн бүрдэл илүү тод харагддаг. Хичнээн удаа хийх шаардлагатай байна төдийн чинээ дасгалыг давт. Та бусдын гэрлэн бүрдлийг хардаг болж эхэллээ.
Анхааруулга:
Та хөдөлмөрийг минь үнэлэн орж ирэх болгондоо дээд болон баруун дээд буланд байрлах гүүгл реклам дээр дарж байгаарай баярлалаа.

3 comments:

urnaa said...

Энэ их сонирхолтой юмаа. Гэхдээ хараагаа сарниулна гэж юу гсн үг вэ нэг зүйл дээр хараагаа төвлөрүүлэхгүй заримдаа нэг юм ширтсэн мөртлөө яг тэрийгээ хараагүй юм бодоод гөлийчихсөн байдаг тэрэн шиг болно гсн үгүү? Бас та энийг хаанаас сурч авсан бэ иймэрхүү сургалт нтр байдаг юмуу? Сонирхолтой зүйлүүд оруулж байгаад баярлалаа

Дайчин хүү said...

Сайн уу? Урнаа

Мэдээж сургалтууд байдаг. Гэхдээ Манай Монгод байгаа эсэхийг нь би мэдэхгүй юм байна. Би ер нь өөрөө энэ талаар сонирхдог учраас мэдээллүүдээ интернэт, ном сонин сэтгүүл, хүмүүсийн туршлага гээд ер нь мэдээллийн бүх сувгаар хайж олдог.

Хараа сарниулахдаа гол биш юм. Гол нь хэт их хичээж бодол санаагаа үймүүлж болохгүй.

Anonymous said...

sainuuu bi aura gsn gazar ochij energeee vzvvlsiiin tgsn nmg svns dagasan bna gsn tiiim bh bolomjtoi yu?

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго