Monday, June 14, 2010

Шинэ эрин - Гасан хүүхдүүд гэж хэн бэ?

Monday, June 14, 2010
 http://www.spiritualhealingpower.com/image-files/indigo-children.jpg
Монгол хэлнээ индиго хүүхдийг гасан хүүхэд гэж дууддаг. Энэ талаар бид бүгдээрээ дуулсан байгаа.
Миний мэдэхээр тэд асар ухаалаг оюуны потенциал сайтай шинэ хүмүүс юм. Нэгэн сэтгэл судлаач гурван настай жаалаас
Чи индиго хүү мөн үү? гэж асуухад
-Би бол АВАТАР. Би дэлхийн эхлэл ямар замаар бүрэлдсэн тухай танд хэлж өгч болох юм. Бид дэлхийг өөрчлөхөөр ирсэн. Дараачийн аватар ойрын 100 жилд төрөхгүй хэмээн хариулсан байдаг.

Гасан  хүүхдийн дундаж IQ хэд байдаг вэ?

Тэднийг таних эхний шинж тэмдэг бол ухаалаг гүн харц юм байна. Гасан хүүхдүүд хорвоод мэндлээд сарын дараа гэхэд тэдний харц ер бусын ухаалаг болдог. Эмч нар бүр гайхацгааж энэ хүүхдүүд чинь биднийг дагуулаад харж байна гэж ярьцгаадаг.

Хүүхдүүд өсөж томрох тусам тэдний зан үйл, биеээ авч явж байгаа байдал эрс өөрчлөгдөж үеийнхнээсээ харьцангуй том болчихсон байна. Бас нэлээд зөрүүд гөжүүд зантай.
Тэд ямар нэгэн зүйл /салбар/-д заавал дурлаж түүгээр өндөр амжилтанд хүрэх хувь тавилантай юм.

Энгийн хүмүүсийн IQ 90-110 байдаг бол тэднийх дунджаар хамгийн багаар бодоход IQ 130 байдаг байна.

1999 оноос хойш...   
Шинэ мянганы эхний жилд  жирийн нэгэн тариачин гэр бүлд дөрвөн нас хүрч байгаа жаал хүү Стив гэнэт Менделеевийн үелэх системийн тухай ярьж эхэлжээ. Аав ээж нь түүнийг юу гээд байгааг ойлгохгүй байсан байна. Харин Уран, Фосфорын тухай ярьж эхлэхээр нь хүүгээ ер бусын гэдгээ мэдсэн гэнэ. Хүү улам л ухаажиж од эрхэс, нарны аймгийн тухай яриад зогсохгүй таван нас хүрэхдээ Орос, Герман хэл сурч амжсан гэх юм. Стивийн гэр бүлийн жишээгээр индиго гэж ямар ухаантай хүүхдийн тухай мэдэж болно.
1999 оноос хойш иймэрхүү ер бусын хүүхдүүд энд тэнд төрцгөөсөн юм. Сүүлийн үед 10 хүүхэд тутмын 1 нь индиго хүүхдүүд төрж байгаа гэсэн судалгаа гарсан.

Тэд нил ягаавтар хөх гэрлэн бүрхүүлтэй

Америкийн судлаач Ли Кэроллын ачаар гоц авьяастнуудын тухай албан ёсоор гасан хүүхдүүдийг ИНДИГО хэмээн нэрлэх болсон. Тэдгээр ер бусын хүүхдүүдийн аура ба гэрлэн бүрхүүлийг тэрээр судласан юм.
Тусгай камер багажаар тэдний энергийн хэмжээ давтамж өнгө гээд бүх зүйлийг нь судлаад үзсэн чинь ихэнхийнхэн гэрлэн бүрхүүл нил ягаан өнгө цацруулсан байна.
Ер нь хүн сэтгэн бодох юм уу, оюун ухаанаа дайчлах үед түүний толгойн хэсэгт нил ягаан өнгө идэвхждэг.
Тэгэхээр тэдний бие бүхэлдээ оюунлаг энергээр цацруулж байна гэж үзэж болох нь байна шдээ.

Тэд ямар үүрэгтэй вэ?
Дэлхийн дулаарал, газар хөдлөлт, цунами, тахал өвчин, хүн төрөлхтний ёс суртахууны доройтол, атаа хорсол дайн гээд бүхий л уналтыг үгүй хийхийн тулд тэд ирсэн гэж хэлж болох юм. Тэд өөр өөрсдийн салбарт амжилттай явж болхи системийг халж шинэ эрин үеийг авч ирэх үүрэгтэй төрцнөөсөн.

Таны хүүхэд Гасан юм биш биз?
Энэ талаар Эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд гасан хүүхдүүдийн нийтлэг шинжүүдийг гаргаж иржээ.
-Тэдний дүрслэн бодох сэтгэн чадвар нь өндөр
-Ирээдүйг заримдаа урьдчилан хардаг
-Тэд энгийн хүүхдүүд шиг биеээ авч явдаггүй хажиг зөрүүд
-Багаасаа л өөрийгөө онцгой хэмээн "зарлаж" үүнийгээ эргэн тойрондоо итгэн үнэмшүүлдэг.
-Өөрийнхөө сонгосон зүйлдээ маш дуртай, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлдөг.
-Зарим нь ер бусын зөн билигтэй
-Ухаалаг гүнзгий харцтай

Ингээд сүүлд нь та бүхэн тэдний тухай бичлэгийг үзээрэй.


10 comments:

Anonymous said...

nadaa naad huuhduudin chin talaar nileed ih medeeleel bga bas daraagiin huuhduud boloh crystal huuhduud gee l

MaShiMaRo said...

hi bi chinii ene bichveruuded chini durtai shuu,... minii sonirhodog sedviin neg... bi bas blog hutludug yum... chinii friends dotor chini baigaa... uur olon goyo sonirholtoi yum hiij baigarai.

MaShiMaRo said...

bas advertisement deer chini 3 udaa darlaa... chiniihruu orj ireh toolondoo 2-3 darj bainaa... bi zovlong ni medeh tul dem demendee dees erchindee

Naruuxai said...

Би ч гэсэн танай реклам дээр дарлаа. дэм дэмэндээ дээс эрчиндээ

EBT said...

Би ч гэсэн хэхэ бас баярлав!

vegasa said...

yoo y ymar evgui yum gehde bich gesn odoo hurtel ooriigoo busdaas neg l ontsgoi yum shig sangadaad bdishd bi odoo 15 tai

Anonymous said...

sn banuu indigo huuhed ni biy byldriin huwid gajig turdug yumuu bas nas bogino hvvhdvvd baidag yumuuu

Hulan said...

сайн байцгаана уу? Индиго хүүхдийн талаар сайн судалсан хүн мэдэх бол хэлээд өгөөч монголчуудаа

kaleoeasterling said...

Titanium Watch - TITanium-ART
The titanium bike titanium watch is a versatile microtouch solo titanium watch for men with 2018 ford fusion energi titanium a larger collection of adjustable settings for comfort and maximum enjoyment. The design titanium bars is aluminum vs titanium inspired by

tough said...

k742b8asnzt440 vibrators,dog dildo,dildo,sex chair,dog dildos,anal sex toys,Discreet Vibrators,penis sleeves,vibrators m567d9hqoou990

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго