Saturday, May 22, 2010

№02 Гэрлэн бүрхүүл гэж юу вэ?

Saturday, May 22, 2010
Өнөөдөр илүү нарийн мэдээлэл үзнээ. Гэрлэн бүрхүүл матери шинж чанартай бөгөөд биеийн физик хэсгийн, өөрөөр хэлбэл бидний биеийг давтан  энергийн талбар, давхарага байдлаар байж байдаг.

Нэгдүгээрт Бидний биеийн өөрийн хэм болон хүрээлэн байгаа амьдрах орчингийн хэмийн температурын ялгаанаас болж хүний биеийн физик хязгаар буюу биеийн гаднах гадаргуу дээр агаарын урсгал үүсдэг.


Хоёрдугаарт Бидний биеийг тойроод цахилгаан статик болон ионы талбар оршино.

Гуравдугаарт Бидний бие организм зуун кило герц орчим хэмжээтэй цахилгаан соронзон богино долгионыг цацруулж ялгаруулж байдаг.

Харин гэрлэн бүрхүүл бол саяны гурваас гадна өнгөний шинж чанар давхар агуулж байдаг бөгөөд цагаан гэрлийг түүнийг бүрдүүлдэг хэсгүүд болгон задалдаг оптик төхөөрөмжтэй адилтгаж болно.
http://photos1.meetupstatic.com/photos/event/d/2/6/1/highres_5393857.jpeg 
Aura & Chakra
Та нарын ихэнх нь арван жилд физикийн хичээлдээр эрдэмтэн Исаак Ньютоны тухай үзсэн байгаа. Тэр нөхөр 1666 онд анх удаа гэрлийг призмийн дундуур дундуур нэвтрүүлж хиймэл солонго гаргаж авсан байдаг.  
Тухайн үедээ мань нөхөр бусдаас эсэргүүцэл авсан ч туршилтаа үрэгжлүүлсээр призмийн тоог хоёр болгосон байна.
Эхний призмийн дундуур нэвтэрсэн гэрэл солонгон өнгө рүү шилжсэн боловч энэ нь хоёдох призмийн дараа алга болсон. Энэ туршилт нь гэрлийн хугарлын хуулийн эх үндэс болсон. Тэгэхээр гэрэл призм дундуур дайран өнгөрөхдөө хугарал үүсгэж, өөрийн чиглэлээ өөрчилсөн байна.
Хамгийн урт долгионтой улаан гэрэл хугаралд хамгийн тогтвортой байдаг бол яагаан өнгө хамгийн бага хугаралтай байдаг.
Цагаан ба харыг өнгө гэж үзэх боловч эдгээр нь өнгөний спектерийн эсрэг хоёр туил нь байдаг.
Хамгийн чухал нь Нютон цагаан өнгө солонгын бүх өнгийг өөртөө агуулж байдаг гэдгийг баталсан явдал юм.
Цагаан гэрлийн давтамжийн түвшин буурахад ажиглаж байгаа хүний нүдэнд өнгөний байдал тэр чигээрээ харагддаг.
Гэрэл ямар нэгэн биет дээр ойход өнгөний долгионыг шингээж авна. Үнэндээ бид өнгө биш зөвхөн долгионы тодорхой давтамж ойлтыг харж байдаг юм. Үүнээс харахад ногоон навч бидэнд гайхалтай гоё ногоон харагддаг нь бусад өнгийг навч өөртөө шингээж байдагт оршино. Хар гадаргуу бол гэрэлтэй гадаргуугаас илүү гэрлийг шингээдэг. Иймээс зуны цагт цайвар цагаан хувцсыг хүмүүс илүү өмсдөг. Энэ нь хар өнгө гэрлийн спектерийн бүх өнгийг шингээдэгт гол учир нь оршино.

Гэрлэн бүрхүүл нь нарны гэрэлд илүү томорч хиймэл гэрэлд багасч бүдгэрдэг. 
Тас харанхуйд бид  сайн ажиглавал гэрлэн бүрхүүлээ дөнгөн данган үзэгдэх гэрлийн цацрал байдлаар харж чадна. 
Гэрлэн бүрхүүл нь хүний биеийг тойрон 1-1,5 м зайнд харагддаг. Гэхдээ хүн хэр оюунлаг байна түүний гэрлэн бие тэр чинээгээрээ том илүү хүчтэй гялалздаг.

Дараачийн нийтлэлдээр гэрлэн биеээ хэрхэн мэдэрч сурах хичээл оруулах болно. Тун удахгүй...
Анхааруулга:
Та хөдөлмөрийг минь үнэлэн орж ирэх болгондоо дээд болон баруун дээд буланд байрлах гүүгл реклам дээр дарж байгаарай баярлалаа.



0 comments:

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго