Хэрэв таны гэрлэн бүрдэл суларсан бол бие, сэтгэл, оюун санаа, сэтгэхүй зэрэг тань гадны нөлөөнд амархан автах болно. Хүчтэй гэрлэн бүрхүүл гадны нөлөөг зогсоож, буцаан ойлгож таны гадаад орчны цэнэг эрчимийн тэнцвэр алдагдахаас сэргийлнэ.
Хүний гэрлэн биеийн нэг, хоёр өнгө нь хувьсамхай байдаг. Хүний аж амьдралын хэсэгхэн хугацааны (их төлөв нэг сараас жилийн хугацааны) хэв маяг тэдгээрт тусаж хувьсаж байдаг. Энэ хугацаанд болж өнгөрсөн үйл хөдлөл янз бүрийн туяарлаар дамжин тойруу замаар тусаж илэрнэ.
Тухайлбал гэрлэн бүрдэлд ногоон өнгө нь 1,2 - 1,8м голчтой байх юм бол хөгжил, өөрчлөлтийн үе дөрвөөс зургаан сар үргэлжилснийг зааж болно. Гэхдээ ийм тайлбар үргэлж үнэн байх боломжгүй. Ногоон нь үндсэн өнгө учраас янз бүрийн нягтралтай төдийгүй эдгээр өөрчлөлт, хөгжлийн онцлогийг тусган, завсарын өөр өөр өнгийг шингээсэн байж болно. Ийм учраас гэрлэн биеийн хэлбэр маяг тэдгээрт тусаж буй өнгөний онцлогийн тухайд яаруу хуумгай дүгнэлт хийх хэрэггүй.
Гэрлэн биеийг татах түлхэх дасгал
Энэ энгийн дасгалыг хоёул хийдэг. Хүнийг хүрээлсэн амин орон эгэл биетэй холбоотой төдийгүй түүнд хүчтэй нөлөө үзүүлдэгийг энэ дасгал харуулах болно.
- Хамтрагч тань танруу нуруугаа харуулан зогсоно.
- Хамтрагчийнхаа ар талд нэг метр зайтай зогсоод түлхэж байгаа юм шиг хоёр гараа урагш сунгана.
- Үл үзэгдэх ханыг өөрөөсөө түлхэж байгаа маягаар гараа аажмаар тэнийлгэнэ.
- Дараа нь үл үзэгдэх ханыг өөр лүгээ татаж байгаа юм шиг гараа татна.
- Энэ хөдөлгөөнийг хэд хэдэн удаа гүйцэтгэнэ. Гэхдээ маш алгуурхан бөгөөд нэгэн хэмнэлээр гүйцэтгэх ёстой.
- Энэ үед та хамтрагчийнхаа гэрлэн биеийг татаж, түлхэх болно. Ингэснээр түүний биеийг урагш, хойш ганхуулна. Түлхэхэд хамтрагч тань танд татагдаж харин татахад түлхэгддэг.
- Хамтрагч тань заавал буруу харж байх ёстой. Ингэснээр таны хөдөлгөөн хийж байгаа үйлдлийг мэдэхгүй тул сэтгэлзүйн нөлөөнд автахгүй байх бололцоотой.
- Заримдаа үл мэдэг ганхах нь анзаарагдахгүй байх тул ажиглагч байлцуулвал зохино. Та хоёрыг хажуу талаас ажилглах бололцоотойгоор 1,5 - 3м зайд түүнийг суулгана. Хамтрагчийн ганхалт, хазайлт түүнд тодорхой харагдана.
- Байраа сольно. Хамтрагч тань таны гэрлэн биеийг татаж түлхэх үйлдэл хийнэ. Хүн үл үзэгдэх гэрлэн биетэй гэдгийг нотлохын тулд энэ үйлдлийг гүйцэтгэж байгаагаа санаарай.
- Зарим үед гэрлэн бие дээр нь туршилт хийж байгаа хүнийг хамгаалах зорилгоор бусдын тусламж авах шаардлага гардаг. Хамгаалагч тухайн хүнийг унахаас сэргийлэх үүрэгтэй.
Блогын баруун дээд буланд байгаа нил ягаан гүүгл сурталчилгаа байгаа. Та гарахаасаа өмнө даралт хийж гараарай.
3 comments:
hi.yaval gerlen biee hvchtei bolhoh ve.dasgal gj b.dag uu .ih bayarlalaa.
дасгал бол өчнөөн бий. Оруулаад л байгаа.
бас л гоё мэдээ байна. ЭБТ
Post a Comment
Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго