Wednesday, May 26, 2010

№03 Гэрлэн бүрхүүл гэж юу вэ?

Wednesday, May 26, 2010
 http://www.expandingenergies.com.au/images/auras_image1.jpg
Гэрлэн бүрхүүлийн хамгийн нарийвчилсан бүтцийг Энэтхэгт байдаг олон тооны шашны урсгал өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг боловч эдгээрийн урсгалын ихэнх сургуульд гэрлэн бүрхүүл нь 5-7 давхаргатай байдаг гэж үзжээ.
Давхаргуудыг санскрит хэлээр нэрлэдэг. Дорно дахины шашны номлолоор бол гэрлэн бүрхүүлийн бүрэн бүтэн байдал, түүний давхаргын хэлбэр алдагдах, энерги талбар нь гэмтсэн тохиолдолд өвчин тусах, үүсэх , халдварт авах боломж бүрдэх бөгөөд хүн түүнийг амьсгалын дасгал, медитаци болон бусад йогын дасгалын тусламжтайгаар арилгаж болно гэж үздэг.
Гэрлэн бүрхүүл нь хүний биеийг тойрсон агуу том өндөг шиг хэлбэрээр орших энергийн талбарын нийлбэр цогц бөгөөд гэрлэн бүрхүүл нь 7 давхаргаас тогтоно.
Хамгийн дээд талын 2 давхарга нь хүний дээд зарчим болох бясгалал хийж өөрийгөө бүрэн танин мэдсэн бурхны хутаг олсон хүмүүст хөгжсөн байдаг бөгөөд бусад хүмүүст бол бараг үзэгдэхгүй байдаг юм.
Гэрлэн бүрхүүлийн энергийн талбарын хэсгийг бүрдүүлж байгаа хэсэг нь
тэгш өнцгөөр харилцан солоилцоно. Анхны талбар босоо чиглэлд дээш ба доош байдлаар энергийг тархаана. Бусад талбарын энергийн хүчний шугам хэвтээ чиглэлд хүний биеийг тойрон энергээ цацруулна. Нуруу болон толгойгоос энергийн бусад долгионууд гэрлэн бүрхүүлийн хамгийн захын хэсэг рүү чиглэсэн байдлаар цацарна. Эдгээр энергийн талбарууд нь харилцан үйлчлэх ба энэ үйлчлэлийн үр дүнд хүний соронзон орны энерги бий болно.
Заримдаа био энергийн талбар ч гэж хэлж заншсан байдаг. Гэрлэн бүрхүүл нь үндсэн 7 биеэс бүрдэнэ.
1. Эфирэн бие
Эфирэн бие гэдэг нь нэр томъёо нь матери болон энергийн хоорондох байдлыг тодорхойлсон эфир гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд энергийн урсгал тархах нарийн шугаман сувгаас тогтоно. Энэ бие нь гэрлийн туяа цацрахтай адил байдлаар ойлгож болно. Эфирэн бие нь хүний махан биетэй яг адил байдлаар зохион байгуулагдсан бөгөөд түүнд амьд биетэн болгонд байдаг бүхэн байх ёстой гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ. Эфирэн бие гэдгийг бие махбодын материаллаг доод давхарга нь нягт бэхлэгдсэн энергийн торон сүлжээ гэж ойлгож болно. Биеийн эд эсүүд нь амьдралын энергийн тусламжтайгаар оршин тогтнож байдаг. Тийм учраас био талбарыг амьдралын эх сурвалж үзэж болох боловч бүдүүлэг байдлаар матери бол анхдагч гэж үзэж бодсоор ирсэн. Жишээлбэл: ногоон навчны энергийн торон сүлжээ нь үг навч ургаж эхлэхээс хамаагүй өмнө үүссэн байдаг бөгөөд ургаж байгаа навч бол түүнийг дүүргэж байгаа форм, загвар мэтээр төсөөлж болно. Эфирэн бие нь хүнийг тойроод 5 мм-ээс 5 см хүртлэх зайд оршин тогтнох ба 1 минутад ойролцоогоор 15- 20 удаа цохилж байдаг. Эфирэн биеийн сүлжээ бүхий бүтэц нь үргэлж хөдөлгөөнд оршино. Гэрлэн бүрхүүлийн зургаас харахад энерги хүний бие рүү эфирэн биеийн шугаман сувгаар урсан орно. Эфирэн биеийн өнгө нь цайвар хөх өнгөөс саарал өнгө хүртэл өөрчлөгдөнө. Хурц хөх өнгө нь саарал өнгөтэй эфирэн биенээс илүү нарийн бүтэцтэй байна. Энэ нь тухайн хүн маш мэдрэмтгий зөөлөн биетэй байна гэсэн үг бөгөөд түүний гэрлэн бүрхүүлийн эхний давхарга хөх өнгөтэй байх бололцоотой. Харин биеийн хөгжил маш сайн, нилээд хатуу чанга зан ааштай хүмүүсийн эфирэн биеийн өнгө голдуу сааралдуу байдаг байна.

2. Сэтгэл хөдлөлийн бие
Гэрлэн бүрхүүлийн хоёрдугаар давхарга нь эфирэн биетэй харьцуулахад илүү нарийн бөгөөд хүний мэдрэмж, мэдрэхүйтэй холбоотой тул хүний сэтгэл хөдлөлийн бие гэж орчуулсан байгаа. Энэ бие нь хүний биеийн контур буюу дүрсийг бараг давтсан гэж хэлж болно. Түүний бүтэц нь эфирэн биеийг бодвол илүү хөдөлгөөнд оршино. Сэтгэл хөдлөлийн биеийн өнгө нь хурц тод өнгөөс бүдэг, бохир өнгө хүртэл үргэлжилнэ. Энэ нь хүний мэдрэмж, мэдрэхүйгээс шууд хамааралтай тул энергийн байдал нь тэр хэмжээгээр хувьсан өөрчлөгдөж байдаг. Сэтгэл хөдлөлийн бие нь хайр дурлал, сэтгэл хөдлөл, баяр баясгалан, зовлон гунигийн үед хурц тод байна. Харин бачимдах, сэтгэлээр унах үед бүдэг, бүрийвтэр байна. Хүмүүстэй харилцах, сэтгэл санааны эмчилгээ болон сэтгэлийн эерэг хөдлөлийн дараа энэ биеийн энерги хурц тод болж ирнэ. Мөн энэ бие нь эфирэн биеийн дараа өнгөний нөжрөл бөөгнөрөл байдлаар харагдана.
3. Ментал Гэрлэн
Биеийн энэ давхаргыг ментал бие гэж нэрлэнэ. Энэ бие нь сэтгэл хөдлөлийн дараа орших бөгөөд хүний сэтгэхүй, оюун ухааны үйл ажилгаатай нарийн холбоотой. Энэ бие нь хүний толгойноос авахуулаад мөр хүртэл мөн хүний биеийг ороож тод шар өнгөөр тархана. Энэ биеийн өргөн нь хүний биеийн арьснаас бараг 8-20 см зайд оршино. Хэрвээ хүн гүн бодолд орж, сэтгэлээ төвлөрүүлэн бодлогоших үед энэ бие томорч өнгө хурц болж илэрдэг. Ментал бие бол бид нарын бодол санаа, шинэ санаанаас тогтоно. Энэ биеийн өнгөний ялгарлаас бидний сэтгэхүй, бодлыг ялгааг олж харж болно. Бодол санаа хичнээн зөв томъёологдон, эрэмбэ дараа цэгцтэй байна төдий чинээ энэ биеийн энерги өтгөн, тод байна. Энэ бие нь нилээд ойлгоход төвөгтэй бөгөөд хүн оюун ухаанаа хэр зэрэг ухамсартайгаар удирдаж чадхаас энэ биеийн энерги хамаарна.
4. Астрал бие
Астрал бие бол хувирдаггүй бөгөөд сэтгэл хөдлөлийн биенээс арай аятайхан сайхан өнгөтэй. Хэдийгээр энэ бие нь сэтгэл хөдлөлийн биетэй адилхан боловч түүнд хайр дурлалын өнгө болох сарнайн ягаан өнгө тодорч орж ирсэн байдаг. Хүний махан биеэс ойролцоогоор 15-30 см зайд оршино. Астрал биеийн хүрд нь солонгын бүх өнгийг агуулсан байдаг ба хайр дурлалын сарнайн ягаан өнгө зонхиосон байдаг. Хайрласан хүний зүрхний хүрд нь астрал биеийн түвшин дээр сарнай ягаан өнгөөр дүүрэн байна. Хүмүүс бие биеэ хайрлах үед тэдний зүрхний хооронд маш сайхан ягаан нум харагддаг. Гипофизийн алтлаг өнгө цохилход сайхан туяаралыг бий болгодог. Хүмүүс нандин сайхан харьцаанд орох үед тэдний хүрд буюу чакра нь хоорондоо нарийн сувгаар холбогдох бөгөөд харьцаа гүнзгий болох тусам сувгийн тоо ихэснэ. Энэ харьцаа тасрах үед холбоос сувгууд алга болж хүнд тэсэх аргагүй зовлон авчирна. Астрал биеийн түвшинд хүмүүсийн хоорондох бүх харьцааны үйл ажиллагаа явагдана. Зарим нь эерэг, зарим нь сөрөг үр дагавар авчирна. Гэхдээ энэ түвшин нь хүний ердийн ухамсарын хүрээнд байдаг онцлогтой.
5. Эфирэн загвар
Тавдугаар биеийг эфирэн загвар буюу эфирийн ихэр гэж нэрлэнэ. Хүний биеийн фото зургийн негатив гэж хэлж болно. Энэ бие нь хүний биес 15-60 см зайд оршино. Хэрвээ хүн өвдвөл эфирэн биед элдэв гажиг үүснэ. Энэ тохиолдолд тавдугаар биеийг ашиглаж нэгдүгээр биеийн засал хийж болдог. Тийм учраас түүнийг эфирэн биеийн бэлэн загвар гэсэн утгаар нэрлэдэг. Түүнээс гадна энэ биеийн түвшинд дуу материйг үүсгэнэ. Тийм учраас хөгжим дуугаар эмчлэх үйлчлэх үйлчилгээ их нөлөө үзүүлнэ. Эвклидын геометрт бөмбөрцөг байгуулахын тулд ямар нэг тооллын эх авч түүнээс тодорхой радиус бүхий хэрчмээр 3 хэмжээст огторгуйд зурж байгуулна. Хязгааргүй олон хавтгай ойртон ирж хоосон орон зай үүсгэх бөгөөд энэ орон зай нь бөмбөрцөгийн дотор эзэлхүүн болно. Ийм байдлаар энэ тавдугаар бие нь хүний биеийг тойрон байрладаг.
6. Тэнгэрийн бие
Энэ зургаадугаар бие бол хүний биеээс 60-80 см зайд орших бөгөөд оюун санааны мөн чанарын мэдрэмж болон оршино. Энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд медитаци болон бясгалалын олон аргыг хэрэглэж болно. Хүн энэ мэдрэмжийг мэдрэх үедээ орчлон ертөнцтэй холбоотой гэдгээ ухамсарлан ойлгох чадварыг эзэмшиж эхлэдэг. Та бол орчлон ертөнцийн мөн чанарыг ойлгох, түүний хязгааргүй агуу хүчийг мэдрэх, бүрэн тайван байдалд орж чадах чадварыг эзэмших түвшинд очно. Зүрхний хүрд болон нээгдсэн тэнгэрийн хүрдний хооронд тодорхой холбоо үүсэх бөгөөд энэ энергийн урсгал нь хүний, газар дэлхийн энергийг оюун ухааны дээд санаатай холбож зөвхөн амьд ертөнцийн биш огт өөр ертөнцийг танин мэдэх үүд хаалгыг нээж өгнө. Энэ бие нь алтлаг- мөнгөлөг өнгөтэй бөгөөд тод ялгах боломжоор хомс байдаг.
7. Учир шалтгааны бие
Энэ бол ментал биеийн оюун санааны түвшин юм. Хүний биеэс 40- 105 см зайд оршино. Хэрвээ бид энэ түвшинг мэдрэх юм бол хорвоо ертөнцийн жинхэнэ мөн чанарыг ойлгоно гэсэн үг. Энэ бие нь өндөг хэлбэртэй байх бөгөөд бүх гэрлэн бүрхүүлийн биеийг биедээ агуулна. Энэ бол хамгийн дээд зэргийн бүтэц. Үүнээс төгс бүтэц гэж үгүй. Өнгөний хувьд алтлаг бөгөөд энэ түвшинд хүрч оюун санаандаа түүнийг мэдрэх нь бараг хүний хүрэх түвшин юм. Гэрлэн бүрхүүлийн бүх давхарга буюу биеүүд нь хүний амьдралын бүх төлөвтэй. Жишээлбэл: астрал бие нь хүний сэтгэх, бодох бүх процессийг хариуцаж байдаг бол, 2-р бие нь хүний сэтгэл хөдлөлийн хүрээнд явагдаж байгаа бүх процессыг хариуцна. Харин учир шалтгааны бие бол хүний амьдралд явагдаж байгаа бүх юм өөрийн учир шалтгаантай бөгөөд үйлийн үрийг хариуцаж байдаг. Гэхдээ өдөр тутмын амьдрал буюу бодит амьдрал дээр дээрх бүх биесүүд харилцан үйлчилж байдаг бөгөөд хүний бүх үйл хэрэгт бүрэн цогц хэмжээгээр нөлөөлж байдаг байна. Хүн бодож сэтгэхдээ сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлөөс ангид байж чадахгүй бол бие махбодийн байдал түүний сэтгэл санаа, сэтгэлгээнд хүчтэй нөлөө үзүүлнэ. Харин ганцхан ялгарах бие нь эфирэн бие юм. Эфирэн бие нь хүний биеэс 5 см хүртлэх зайтай байрлах бөгөөд маш нимгэн давхаргатай энерги бүхий мөн чанарыг илэрхийлэх матери юм. Нойрсох үед түүний хэмжээ ихсэх бөгөөд сэрүүн байх үед багасдаг. Өөрөөр хэлбэл түүнийг зай хураагуурын шөнийн цэнэглэгч гэж ойлгож болно.
Эфирэн биеийг хүний махан биеийг гэрлэн бүрхүүлийн бусад хэсгээс тусгаарлаж байгаа орон зай гэж ойлгож болно. Эфирэн бие нь тогтмол анивчаж байдаг бөгөөд өнгөө маш өргөн диапазоны хүрээнд сольж байдаг. Энэ биеийг заримдаа гэрлэн бүрхүүлийн эрүүл мэндийн давхарга гэж нэрлэнэ. Эфирэн бие дээр хүрэн хар толбууд бий болох, эсвэл нэг хэсэг газар цоорох үед өвчин үүснэ. Энэхүү түгшүүртэы шинж тэмдэгийг эфирийн талбар дахь үргэлж өөрчлөгдөж байдаг урсгал дотор тогтонги ус бий боллоо гэж зүйрлэж болно. Тийм учраас ихэнх судлаачид түүнийг саарал өнгөөр харсан байдаг байх. Хамгийн сайхан зүйл нь хүн өвчинд баригдаж, өвчлөхөөс хамаагүй өмнө эдгээр шинж тэмдэгүүд илрэх бөгөөд түүнийг зөв ашиглах л шаарлагатай. Тийм учраас энэ биеийн энергийн талбарын шинж чанараар онош тавьх нь урьдчилан сэргийлэх онцгой ач холбогдолтой.
Анхааруулга:
Та хөдөлмөрийг минь үнэлэн орж ирэх болгондоо дээд болон баруун дээд буланд байрлах гүүгл реклам дээр дарж байгаарай баярлалаа.

2 comments:

Anonymous said...

гоё мэдээ байна. ЭБТ

Anonymous said...

sonirholtoi medeelel b aa . bariach nar gerlen burhuul sergeene geed neg udaa nuruugaar garaaraa tuunuud odoo gerlen burhuul chin sergesen geed tulbur awsan ingej gerlen burhuul sergeh uu

Post a Comment

Сайн уу? Энергийн тухай мэдэж авах хүсэлд тань баярлалаа. Таны асуусан асуулт болгонд аль болох хурдан хариу үлдээж байх болно.
Хүндэтгэсэн: Индиго