Monday, May 31, 2010

Гэрлэн биеийг татах түлхэх дасгал

Monday, May 31, 2010
залуусаа дэлгэр сайхан зуны мээнд! Ойрд ажил ихтэй байгаа. Гэхдээ мэдээллээ таслахгүй ээ. Би ахдаа хэлчихсэн байгаа. Тэр миний өмнөөс блогоо шаргуу хөтлөсөөр байх болно. Манайхаан энэ блогийг дэмжээд гарахаасаа өмнө хажууханд байгаа ягаан өнгөтэй гүүгл рекламыг дарчихаад гараарай. Та нарын даралтанд урам их авдаг шүү. Хамтдаа гоё байцгаая.

Хэрэв таны гэрлэн бүрдэл суларсан бол бие, сэтгэл, оюун санаа, сэтгэхүй зэрэг тань гадны нөлөөнд амархан автах болно. Хүчтэй гэрлэн бүрхүүл гадны нөлөөг зогсоож, буцаан ойлгож таны гадаад орчны цэнэг эрчимийн тэнцвэр алдагдахаас сэргийлнэ.

3 comments

Wednesday, May 26, 2010

№03 Гэрлэн бүрхүүл гэж юу вэ?

Wednesday, May 26, 2010
 http://www.expandingenergies.com.au/images/auras_image1.jpg
Гэрлэн бүрхүүлийн хамгийн нарийвчилсан бүтцийг Энэтхэгт байдаг олон тооны шашны урсгал өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг боловч эдгээрийн урсгалын ихэнх сургуульд гэрлэн бүрхүүл нь 5-7 давхаргатай байдаг гэж үзжээ.
Давхаргуудыг санскрит хэлээр нэрлэдэг. Дорно дахины шашны номлолоор бол гэрлэн бүрхүүлийн бүрэн бүтэн байдал, түүний давхаргын хэлбэр алдагдах, энерги талбар нь гэмтсэн тохиолдолд өвчин тусах, үүсэх , халдварт авах боломж бүрдэх бөгөөд хүн түүнийг амьсгалын дасгал, медитаци болон бусад йогын дасгалын тусламжтайгаар арилгаж болно гэж үздэг.
Гэрлэн бүрхүүл нь хүний биеийг тойрсон агуу том өндөг шиг хэлбэрээр орших энергийн талбарын нийлбэр цогц бөгөөд гэрлэн бүрхүүл нь 7 давхаргаас тогтоно.
Хамгийн дээд талын 2 давхарга нь хүний дээд зарчим болох бясгалал хийж өөрийгөө бүрэн танин мэдсэн бурхны хутаг олсон хүмүүст хөгжсөн байдаг бөгөөд бусад хүмүүст бол бараг үзэгдэхгүй байдаг юм.
Гэрлэн бүрхүүлийн энергийн талбарын хэсгийг бүрдүүлж байгаа хэсэг нь

2 comments

Tuesday, May 25, 2010

Гэрлэн биеээ үзэх дасгал

Tuesday, May 25, 2010
http://s69344.gridserver.com/blog/wp-content/uploads/2009/06/tb_june1.jpg
Гэрлэн биеэ үзэх дасгал
1. Танд бүдэг гэрэл, тэгшхэн цагаан хана, хатуу цагаан цаасны тасархай (таны гарын алга багтахуйц хэмжээтэй) шаардагдана.
2. Дасгалын өмнө зохих хэмжээгээр биеэ султга. Хэрэв таны нүдний дасгалын зургаар хичээлэж байсан бол биеэ халаахын тулд дасгал бүрийг гүймэгхэн хий
3. Гараасаа эхлэнэ. Гараа 30-35 см зайтай урагш сунгаж алгаа дээш харуул. Энэ гарынхаа ард нөгөө гараараа цагаан цаас барь. Сунгасан гар цагаан дэвсгэр дээр ялгарч харагдана. Хараагаа төвлөрсөн болон сарнисан үед цагаан цаасан дээрх гарын гадуур гэрлийн илрэц илэрхий мэдэгдэх болно.

3 comments

Monday, May 24, 2010

Гэрлэн биеээ үзэж болно

Monday, May 24, 2010
Өдрийн мэнд хүмүүсээ! Шөнө болж байгаа хэсэгт нь шөнийн мэнд! Зиа гэрлэн биеээ үзэж болдог. Энэ нь бид нараас ер бусын чадвар шаардахгүй. So easy. Гэхдээ гэрлэн биеээ нэгэнт үзчээд түүнийг зөв тайлбарлана гэдэгт л чадвар шаардана.
Тэгэхээр энэ тухай /гэрлэн бүрдэлээ тайлбарлах/ бүр дараа нийтлэлдээ оруулнаа.
Ер нь гэрлэн биеийг зөнгөөрөө эсвэл санаагаараа үзэх боломжтой.

 http://resource.news.mn/family/photo/2010/4/e6a32eee93071a4c/77fa1fb5f3471e65great.jpg
Зөн билгийн арга:

5 comments

Saturday, May 22, 2010

№02 Гэрлэн бүрхүүл гэж юу вэ?

Saturday, May 22, 2010
Өнөөдөр илүү нарийн мэдээлэл үзнээ. Гэрлэн бүрхүүл матери шинж чанартай бөгөөд биеийн физик хэсгийн, өөрөөр хэлбэл бидний биеийг давтан  энергийн талбар, давхарага байдлаар байж байдаг.

Нэгдүгээрт Бидний биеийн өөрийн хэм болон хүрээлэн байгаа амьдрах орчингийн хэмийн температурын ялгаанаас болж хүний биеийн физик хязгаар буюу биеийн гаднах гадаргуу дээр агаарын урсгал үүсдэг.

0 comments

Thursday, May 20, 2010

№01 Гэрлэн бүрхүүл гэж юу вэ?

Thursday, May 20, 2010
Ер нь маш эртнээс хүмүүс гэрлэн бүрхүүлийн тухай мэддэг байсан гэсэн. Бидэнд энэ талаар хангалттай баримт бий. Юу юм гэхээр эрдэмтэд гэгээнтүүдийн хөрөг уран зураг үүнийг гэрчилдэг.
http://www.hindustanlink.com/festival/images/gautama-buddha.jpg
Жишээ нь Будда байна. Түүний тэргүүн хэсэгт дугуй гэрэл /нимб/ гэрэлтэж байгааг та бүхэн харж байна. Бүх будда-ийн тэргүүн тиймэрхүү гэрдийн зурагтайгаар дүрслэгдсэн байгаа.

2 comments

Wednesday, May 19, 2010

Блог үүссэн түүхийн сонин...

Wednesday, May 19, 2010
 

Анх 3 хоногын өмнө Monkey.mn д блогчдын дунд явуулж байгаа "I am" уралдааныг сонирхохдоо
юуны тухай бичэхээ сайн мэдэхгүй байлаа. Би өөрийнхөө тухай бичих гэхээр нэг л болж өгөхгүй байсан. Ер нь тэгээд миний ямар байх нь хүмүүст ямар хамаатай юм бэ? гэж бодсоны үр дүнд...
Энэ тэмцээнийг арай өөр нүдээр харахаар шийдсэн. "I am" гэхээр заавал өөрийнхөө тухай бичих гэж үү? Үүнээс өөр зүйлийн талаар бичиж болно шүү дээ. Хүмүүс яагаад "I am" энэ тэмцээнээс өөрийгөө таньж мэдэж болохгүй гэж?

1 comments

Таны гэрлэн бие

Сайн байцгаана уу? Та бүхнийг өдрийн турш хүлээлгэсэнд өршөөгөөрэй.
Би Банжиг блогт байгаа хүмүүсийн гэрлэн биес болоод Monkey.mn -д байгаа хүмүүсийн он сар өдрүүдийг цөмий нь нэг дор зохих өнгөд жагсаан бичихийн тул шинэ блог нээх хэрэгтэй болсон. Энэ нь илүү ойлгомжтой байх болов уу!.
Тэгэхлээр эхний хэсэгт та нарын өнгийг тэмдэглэсэн
Дараагийн хэсэгт нарийвчилсан тайлбар нь бий. Амжилт.

111 comments